F Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги АЛБА ХААГЧДЫН АМРАЛТЫН ӨРӨӨГ ШИНЭЭР ЗАСВАРЛАН ТОХИЖУУЛЛАА » DataLife

АЛБА ХААГЧДЫН АМРАЛТЫН ӨРӨӨГ ШИНЭЭР ЗАСВАРЛАН ТОХИЖУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй  “Ахлагчийн жил”,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил” зорилтын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажиллах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Амралтын өрөө”-г шинээр засварлан тохижууллаа.

Алба хаагчдын санаачилгаар байгуулсан энэхүү өрөөнд хоногийн жижүүрийн бүрэлдэхүүн түр амарч, нэмэлт хүнс, халуун аарц, чацаргана зэргээр эрүүл мэнд, дархлаагаа дэмжих боломжтой юм.

 

Add comment

reload, if the code cannot be seen