F
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Ахлагчийн зөвлөлөөс Монголын үндэсний хоол болон адууны соёлыг сурталчлах зорилгоор нийт алба хаагчдын дунд “Адуучин” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээний хүрээнд “Морь уургалах”, “Ташуур шүүрэх”, “Гүү саах”, “Бөх барилдах”, “Айраг хэн сайн уух вэ”, “Олс татах”, “Үндэсний хоол” зэрэг 7 төрлөөр алба хаагчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан өрсөлдөв.
“Морь уургалах” тэмцээний төрөлд хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Ц.Доржсүрэн, “Ташуур шүүрэх” тэмцээний төрөлд хамгаалалтын ажилтан, дэд ахлагч У.Банзрагч, “Гүү саах” тэмцээний төрөлд нягтлан бодогч, ахмад Б.Наранцэцэг, “Айраг хэн сайн уух вэ” тэмцээний төрөлд хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Ц.Доржсүрэн, нярав, ахлагч Э.Долгорсүрэн, хүчит бөхийн барилдаанд хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Буяннэмэх, “Олс таталт” тэмцээний төрөлд харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хурандаа Ж.Батмөнх ахлагчтай 2 дугаар баг, “Үндэсний хоол” шалгаруулах тэмцээний төрөлд ерөнхий жижүүр, ахлах дэслэгч М.Санжаа ахлагчтай 6 дугаар багийн хамт олон тус тус шалгарлаа.
Багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт нягтлан бодогч, ахмад Б.Наранцэцэг ахлагчтай 4 дүгээр баг, хоёрдугаар байрт ерөнхий жижүүр, ахлах дэслэгч М.Санжаа ахлагчтай 6 дугаар баг, гуравдугаар байрт Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хурандаа Ж.Батмөнх ахлагчтай 2 дугаар баг тус тус шалгарав.