F Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги “САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА » DataLife

“САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн “Байгууллагын соёлыг төлөвшүүлэх, ахлагчийн манлайллыг дэмжих жил” зорилтын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги тус сумын аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.

Хархорин цэргийн хүрээ, хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүнтэй хамтран бүх нийтийн спортын хөгжлийг дэмжих, цэргийн албыг иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд 12 багийн 84 тамирчин өрсөлдөв.

Тэмцээний эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг, хоёрдугаар байрт Ганган-Орхон багийн залуучуудын “Brothers” баг, гуравдугаар байрт ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн боловсрол баг , эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Номун хүрдэн сургуулийн баг, хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг, гуравдугаар байрт ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн баг тус тус шалгарлаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen