F
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Хархорин сумын 68 жилийн ойн баяр наадамд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн алба хаагчид амжилттай оролцлоо.
Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд сумын заан, дэд ахлагч Ц.Доржсүрэн түрүүлж, сумын заан, ахлах дэслэгч М.Санжаа үзүүрлэлээ.
Мөн сур харваанд холбоочин, дэд ахлагч Э.Буянзаяа гуравдугаар байр эзэлж, сумын гоц мэргэн цол хүртлээ.