F
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахлагч бүрэлдэхүүний санаачилгаар “Монголын хүүхдийн сангийн Солонго төв”-ийн хүүхдүүдэд хувцас, гарын бэлэг гардуулан өглөө.