F Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги “ХАРУУЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА » DataLife

“ХАРУУЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги 2024 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэх, харуул хамгаалалтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Харуулчдын зөвлөгөөн”-ийг өнөөдөр /2025.01.13/ зохион байгууллаа.

Зөвлөгөөний үеэр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх, Б.Амартүвшин “Ял эдлүүлэх ажиллагаа”, “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Мөнх-Амгалан “Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, хүлээх хариуцлага” сэдвээр тус тус мэдээлэл өглөө.

Мөн харуул хамгаалалтын алба хаагчид үүрэг гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцлоо.

    

Add comment

reload, if the code cannot be seen