F
Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Хархорум ирээдүй волейболын холбоо”-ноос Хархорин суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн өмчит байгууллагууд, багийн иргэдийн дунд гар бөмбөгийн спортыг дэлгэрүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор зохион байгуулж буй “Хархорум лиг 2025” тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн алба хаагчид амжилттай оролцож байна.
Энэхүү тэмцээнд ахлах төлөөлөгч, ахлах дэслэгч С.Амар-Амгалан ахлагчтай Eagles баг, холбоочин, дэд ахлагч Э.Буянзаяа ахлагчтай Eagles Turbotech баг оролцож байна.
Тус тэмцээнд 11 багийн 130 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж байгаа юм.