F
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги ахмад настнуудын нийгмийн баталгааг хангах, тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор тус суманд оршин сууж буй 60 гаруй ахмад настанд тус бүр 300 кг, нийт 17 тонн нүүрсний тусламж үзүүллээ.
Энэ үеэр ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл дэслэгч Д.Мөнгөнцэцэг тэдний санал, сэтгэгдлийг сонссон юм.
Мөн тус ажлыг зохион байгуулсанд ахмад настнууд талархаж байгаагаа илэрхийллээ.