F Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги “ӨВЛИЙН ЖАВАР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА » DataLife

“ӨВЛИЙН ЖАВАР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги алба хаагчдын уялдаа холбоог бэхжүүлэх, хамт олонч, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Өвлийн жавар” арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ үеэр “Сүмо бөх”, “Олс таталт”, “Мөсөн дээрх шагай наадгай” зэрэг тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

            “Сүмо бөх”-ийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт жолооч, ахлах ахлагч Г.Одбаатар, хоёрдугаар байрт хамгаалалтын ажилтан, ахлагч А.Мишиг, эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт сургалт, хүний нөөц, хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Д.Наранжаргал, хоёрдугаар байрт сувилагч, ахлагч Б.Отгончимэг, “Олс таталтын төрөл”-д нэгдүгээр байрт ангийн дарга, хурандаа Ч.Хүрэлбаатар ахлагчтай 1 дүгээр баг, хоёрдугаар байрт ахлах нягтлан бодогч, хошууч С.Нэргүй ахлагчтай 6 дугаар баг, “Мөсөн дээрх шагай наадгай”-н төрөлд нэгдүгээр байрт цагдан хорих байрны дарга, ахмад Г.Болдбаатар ахлагчтай 4 дүгээр баг, хоёрдугаар байрт ангийн дарга, хурандаа Ч.Хүрэлбаатар ахлагчтай 1 дүгээр баг тус тус шалгарч, багийн дүнгээр 1 дүгээр багийн хамт тэргүүллээ.

 


 

 

Add comment

reload, if the code cannot be seen